Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:32:27
Хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ
2017.03.10
Дархан-Уул аймгийн нутгийн уур амьсгалын 30 жилийн дунджаар гуравдугаар сард агаарын температурын дундаж -6.5...-7.0 градус хүйтэн байдаг ба энэ сард олон жилийн дунджийн орчим байна. 2016-2017 оны өвлийн байдлаар хөрс 150 см-ын гүн хүртэл хөлдсөн байна.
Тус аймгийн нутагт хөрсний гадаргын өнгөн хэсэг гэсэх хугацаа олон жилийн дунджаар 3 дугаар сарын 3 дугаар арав хоногт гэсч эхлэн 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд хөрс бүрэн гэсдэг.
3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, аналог жилийн 0 градусыг дайрч тотвортой дулаарсан хугацааг үндэслэн хөрс гэсэх хугацааг тооцвол хөрсний гадарга 3 дугаар сарын 24-нд, 20 см-ийн гүн 4 дүгээр сарын 4 -нөөс гэсэх төлөвтэй байна.
МЭДЭЭ ГАРГАСАН:ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Б.ГАНЧИМЭГ